Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцэж, тус оны 12 дугаар сарын 11-ний өдөр 138 дугаартай тогтоол гарсан. Энэхүү тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хэргийн оролцогчдод гардуулахыг мэдэгдэж байна.