Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүх хуралдааныг шууд дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх ээлжит уулзалтыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны дарга Б.Энхтөр, Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг болон нийслэл, аймгуудын анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Уулзалтын үеэр Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны дарга Б.Энхтөр шүүх хуралдааны шууд дамжуулалтын болон танхимын тоног төхөөрөмжийн шаардлага, цахим хуудасны бүтэц, хөгжүүлэлтийн санал төслийг танилцуулж, арга зүйн зөвлөмж, зөвлөгөөг өгөв.

Энэ удаагийн уулзалтаар ярилцсан шууд дамжуулалтын болон танхимын тоног төхөөрөмжийн шаардлагад нийцэх техник технологийн сайжруулалт, холбогдох саналуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо.