Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар Улсын дээд шүүхэд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг хүлээлгэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар шийдвэрлэсэн.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх …” гэсний дагуу дээрх хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх хүртэл хугацаагаар Улсын дээд шүүхэд Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг түдгэлзүүлэхээр болов.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР