Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Бадралд холбогдох хэргийг шүүгдэгч Д.Бадралын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Бадрал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах...”, мөн тус зүйлийн 2.8 дахь хэсэг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах...” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.