Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлгэрэнгүй хайх

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэсэн он

Хэл

Хайх

1. Д.Лхагвасүрэн (Эрх зүйч, докторант) 2. Р.Ууганбаатар (Эрх зүйч, докторант) 3. М.Сайнбаяр (Эрх зүйч, докторант) 4. Д.Сүхболд (Улс төр судлаач, доктор. Ph.D) 5. Д.Зоригтбаатар (Эдийн засагч, доктор.Ph.D. Проф)

Үндсэн хуулийн тайлбар философи

...Монгол Улсын Үндсэн хуулийн түүх бол ЗСБНХУ-ын социалист Үндсэн хуулийн түүхтэй усны дусал мэт адилхан. 1918 онд батлагдсан ЗХУ-ын анхны хууль нь зөвхөн Орос Улсад л зориулсан Үндсэн хууль байлаа. 1924 онд батлагдсан II Үндсэн хуулиар ЗСБНХУ-ыг байгуулж, тухайн үедээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Орос, Украйн, Белорусс, Азербайжан, Армен, Гүрж зэрэг зургаан оронд нийтэд нь хэрэгжүүлсэн анхны Үндсэн хууль болжээ.” Яг энэ цагт буюу 1924 онд Коминтерний шууд удирдлага доор Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг ахар богино хугацаанд гаргасан билээ. 1939 онд И.Сталины Үндсэн хууль батлагдан гарсны дараа 1940 онд Монгол Улсын II Үндсэн хууль батлагдсан. 1956 оноос Н.С.Хрущевийн эхлүүлсэн өөрчлөлтийн нөлөөгөөр 1960 онд Монгол Улсын III Үндсэн хууль батлагдаж, 1986 онд М.С.Горбачевийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр 1992 онд Монгол Улсын IV Үндсэн хууль батлагдсан. Монгол Улсын 1992 оны ардчилсан гэж эндүүрэх Үндсэн хуулийн гол онол, философи, зарчим нь 1960 оны дарангуйлагч Үндсэн хуулийн голлох зарчмуудтай яг адилхан байдаг. Бүр хойд Солонгосын 1998 оны Үндсэн хуулийн зарчимтай 91,8 % нь яг тохирч байна. Эндээс 1992 оны ардчилсан гэх Үндсэн хуулийг А.Я.Вышинскийн социалист Үндсэн хуулийн нэг хувилбар гэсэн дүгнэлт хийж болно... 

Хэвлэсэн он: 2020

Хэл: Монгол хэл

<