ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2019 оны 8-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

2019-03-20-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Эрүүгийн хэргийн танхим
2 Захиргааны хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ

2019 оны 03 сарын 20-ны өдөр                                                                                                                                Лхагва гараг

 Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Н.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 70 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Шүүх хуралдаан хойшлогдсон
2

Я.Болорын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Татварын ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0601 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0618 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
3

“Фужи-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0066 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
4

“Дулаан сэтгэл нийгэмлэг” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0726 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0045 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК болон “Эко ногоон аялал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
5

“Баян овоо дэлгэр цогт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0051 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Чулууны Тунгалаг Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
6

“Содмонгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Энхманлай, улсын байцаагч Б.Наранцэцэг, П.Номин-Эрдэнэ, Д.Доржнамжим нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0024 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Бямбаагийн Мөнхтуяа Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн
7

Д.Мөнхжаргал нарын 5 иргэний нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 8, 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0023 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Бямбаагийн Мөнхтуяа Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилсөн
8

Ж.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0030 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Гочоогийн Банзрагч Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
9

Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайдад  тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0655 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0036 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Гочоогийн Банзрагч Шүүх хуралдаан хойшлогдсон
10

У.Алтангэрэлийн гомдолтой, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр нарт холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаар магадлал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ЁМ2019/0005 дугаар магадлалтай сахилгын хэргийг шүүгч Л.Угтахбаярын гаргасан гомдлоор

Дашдоржийн Мөнхтуяа Магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн

Зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Долгордорж

www.supremecourt.mn Утас: 62263128, 261698

 

Хэвлэх