ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2021 оны 4-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

2021-02-03-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Эрүүгийн хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх

 

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж,
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-
-ын холбогдох заалтыг баримтлан бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласанд баярлалаа.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр                                                    /Лхагва гараг/

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1261 дүгээр магадлалтай, Ө.Цэцэгшагдарт холбогдох 9 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2, 27.11 дүгээр зүйлийн 1/

Болдын Амарбаясгалан Шүүх хуралдаан хойшлогдсон
2

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1214 дүгээр магадлалтай, Э.Сэргэлэн, Н.Идэргүн, Г.Мөнхманлай, М.Мөнх-Од, Э.Батзаяа нарт холбогдох 7 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Н.Идэргүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Э.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр, шүүгдэгч Г.Мөнхманлай, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2.11, 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1/

Баттогоогийн Цогт Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
3

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр магадлалтай, Ж.Батсайхан, Г.Батбаяр нарт холбогдох 2 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн
4

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаар магадлалтай, Э.Баярдэлгэр, М.Пүрэв-Очир, И.Эрдэнэбилэг, Г.Мандах, Ө.Батбаатар, Ч.Чинзориг, Э.Баярхүү нарт холбогдох 11 хавтас хэргийг шүүгдэгч Г.Мандахын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Ө.Батбаатарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч Э.Баярдэлгэр, шүүгдэгч М.Пүрэв-Очир, шүүгдэгч Ч.Чинзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1,2.4, 17.12 дугаар зүйлийн 1, 3.1, 18.6 дугаар зүйлийн 2.2/

Содномдаржаагийн Батдэлгэр Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
5

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1333 дугаар магадлалтай, Р.Баярт-Од, Д.Бямба нарт холбогдох 4 хавтас хэргийг шүүгдэгч Д.Бямбын өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Оюунбилэг, шүүгдэгч Р.Баярт-Одын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.2/

Чагдаагийн Хосбаяр Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
6

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1313 дугаар магадлалтай, П.Батзоригт холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
7

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар магадлалтай, Н.Даваадорж, “Ихбогд” ХХК-д холбогдох 6 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дуламсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1, 2/

 

Чагдаагийн Хосбаяр Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон
8

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Д.Мөнхбатад холбогдох 2 хавтас хэргийг хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3/

Дамдины Эрдэнэбалсүрэн Магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн

 

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Ч.Уранбилэг

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед өргөдөл гомдол хүлээн авах:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүхийн байранд нэвтрэх:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдаанд оролцох:

Хэвлэх