ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2020 оны 1-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

2019-12-18-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Эрүүгийн хэргийн танхим
2 Захиргааны хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх

     ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

 

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                     /Лхагва гараг/

 

 

Эхлэх: 09:00 цаг

 

Зар Илтгэгч Тойм
1

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 852 дугаар магадлалтай, Ж.Эрдэнэцогтод холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч Э.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8/

 

Дамдины Ганзориг Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
2

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар магадлалтай, К.Гүлнурт холбогдох 1 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1/

 

Дамдины Ганзориг Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон
3

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Т.Албек, О.Рысбек нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч О.Рысбекийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

 /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/

 

Дамдины Ганзориг Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
4

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1090 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 922 дугаар магадлалтай, Т.Оюунболд, Т.Ганзориг, Б.Мөнхсүх, Ж.Тэгш-Ерөөлт нарт холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгч  Т.Оюунболд, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Т.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Мөнхсүх нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1,2/

Чагдаагийн Хосбаяр Магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн
5

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар магадлалтай, Б.Золжаргалд холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Чагдаагийн Хосбаяр Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
6

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалтай, Б.Гэрэлт-Одод холбогдох 1 хавтас хэргийг хохирогч Ц.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/

Чагдаагийн Хосбаяр Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн
7

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалтай, Г.Бямбадорж, Ц.Нямдэлгэр нарт холбогдох 2 хавтас хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2/

 

Батаагийн Батцэрэн Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн
8

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, У.Оюунтөгсөд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4/

 

Батаагийн Батцэрэн Гомдлоосоо татгалзсан
9

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар магадлалтай, Г.Ганболд, Г.Гантулга нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч Г.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1/

Батаагийн Батцэрэн Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн
10

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 62 магадлалтай, Ж.Баттулгад холбогдох 6 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон
11

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Б.Аленд холбогдох 2 хавтас хэргийг хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
12

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар магадлалтай, С.Наранцэцэгт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

 

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Э.Бадамдорж

 

Утас: 261099 Вэб сайт: www.supremecourt.mn

 

 

Хэвлэх