Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-09
Дугаар 247
Хэргийн индекс 128/2017/0677/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Д.О
Хариуцагч МУ-ын Ерөнхий аудитор
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын

Ерөнхий аудиторт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                  П.Соёл-Эрдэнэ

                                                  Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага:  “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0260 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ыг оролцуулж,

            Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-гаас Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0260 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэрээр иргэн Д.О-ийн “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017.07.16-ны өдрийн Б/238 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэг хуулийн заалтыг 2 өөрөөр тайлбарлаж, ингэж тайлбарлахдаа нэхэмжлэгч иргэнд илт ашиггүйгээр хуулийн заалтыг тайлбарласан нь шалтгаант холбоо буюу логикийн алдаатай, хэт ерөнхийлөн тайлбарлаж, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон, хариуцагчийн гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд шууд хуулбарлан шийдвэрлэсэн байх тул эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс доорх давж заалдах гомдлыг гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.09-ний өдрийн 221/М2019/0260 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхэд хандаж доорх гомдлыг гаргаж байна.

4. Хуулийн заалтыг зөрчилтэй тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь, “Төрийн албаны тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингйн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан тушаалтан нь шалгаруулж авна”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан “... төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ...” гэж ажилтныг ажлаас чөлөөлөх хуулийн заалтыг баримтлан шийдвэрийн үндэслэлээ “хуулийн дээрх заалтуудаас үзвэл Нийслэлийн төрийн аудитын газрыг Нийслэл дэх төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулснаар нэхэмжлэгчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн байх ба” гэж зөв тодорхойлсон боловч үргэлжлүүлээд “... энэ тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар журамлагдсан байна” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтын гол заалт буюу “...”боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн заалтыг шууд алгасан орхигдуулсан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014.01.30-ны өдрийн 23 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын нийслэлийн Аудитын газар нь аудитор, шинжээчийн 27 орон тоотой байсан бөгөөд 2017 оны А/60 дугаар тушаалаар нийслэл дэх Төрийн аудитын газарт аудиторын орон тоог 26 байхаар баталсан байна. Ингээд мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн албан хаагчдын тоо нэр бүхий 26 ажилтан байсныг үзвэл энэ тушаалыг гаргах үед 27 орон тоотой байхаас 26 аудитор шинжээч Нийслэлийн аудитын газарт ажиллаж байсан тул орон тоо хасагдсан гэж үээх үндэслэлгүй болох нь шууд тогтоогдож байна. Энэ тохиолдолд “Төрийн албаны тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан “...эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ...” гэсэн хуулийи заалтуудад ямар ч хамааралгүй, орон тоо хасагдаагүй болохыг хангалттай нотолж байна. Нэгэнт орон тоо хасагдаагүй бол “Төрийн албаны тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн...”, 27.2.4-д заасан “...эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд...” гэсэн хуулийн заалтыг хэрэглэхгүй.

6. Төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх болон ажлын байрны шаардлагыг хангасан эсэх талаар, анхан шатны шүүх “хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2013.06.27-ны өдрөөс 2017.07.16-ны өдрийг хүртэл Нийслэлийн аудитын газарт шинжээчээр ажилласан хэдий ч энэ нь төрийн албанд 5 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байх ба анх аудитын байгууллагад ажилд орохдоо ч тухайн үед мөрдөгдөж байсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “төрийн албанд ажилласан туршлагатай байх” гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй байжээ”, түүнчлэн “... хамтран ажиллах гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан хугацааг төрийн албанд ажилласанд оруулан тооцно, аудитын байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж маргаж байх боловч ийнхүү гэрээгээр ажиллаж байсан хугацааг төрийн албанд ажилласан гэж үзэх үндэслэлгүй” гэдгээ Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-д заасныг удирдлага болгон үндэслэлээ гаргасан боловч энэ нь хөдөлмөрийн гэрээ бус үр дүнгийн гэрээгээр жил бүр ажлаа дүгнүүлж байсан болон төрийн аудитын албан хаагчийн тангараг өргөсөн байдал, гэрээний хэлбэрийг үл хамааран ажил олгогч болох Төрийн аудитын байгууллага цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан үйл баримтуудыг хэрхэн дүгнэж байгаа, мөн ямар үйл баримтыг үндэслэж төрийн жинхэнэ албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж ядмаг үндэслэл гаргасан нь ойлгомжгүй байна.

7. Жил бүр үр дүнгийн гэрээг дүгнэж “сайн”-аас дээш дүнтэй дүгнэгдэж байсан, төрийн аудитын албан хаагчийн тангараг өргөсөн үйл баримт болон 2011 оны 06 сараас эхлэн ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 06 сард гарах хүртэл төрд нийт 6 жил ажилласан хугацааг яагаад төрд ажилласан гэж үзэхгүй байгаа болон шууд баримтаар төрөөс цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, төрийн зардлаар курс, семинарт явуулж, мөн түүнчлэн шагнал урамшуулал олгож байсан, үүрэг шаардаж байсан зэрэг үйл баримтуудыг яагаад төрд ажилласан хугацаанд оруулахгүй орхигдуулж байгаа нь эргэлзээтэй, шуудхан хэлэхэд хэт нэг талыг барьж, ажил олгогчийн буруутай байдлыг үл тоомсорлон орхигдуулж, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг болох цалин хөлс, татвар шимтгэлийг төрөөс төлж байгаа үйл баримтыг үндэслэлгүй үгүйсгэсэн нь шүүхийн энэ дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж маргах хангалттай үндэслэл болж байна. Харин уг үйл баримтаас үзэхэд энэ талын нотлох баримтыг нэхэмжлэгч хангалттай гаргасан тул эсрэгээрээ ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байсан болон ямар нэгэн сахилгын болон захиргааны зөрчилд холбогдож байгаагүй, мөн түүнчлэн Төрийн Ерөнхий аудиторын 2015 оиы Б/6-2 дугаар тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолт” /1-р хавтас 82-85-р хуудас/ болон 2017.05.12-ны өдрийн А/88 дугаар тушаалаар батлагдсан “Гүйцэтгэлийн аудитын хэлтсийи аудиторын ажлын байрны тодорхойлол г” /1-р хавтас 63-66-р хуудас/-ыг харьцуулан үзэхэд эрхэлж буй албан тушаал, ажлын байрны хувьд зөвхөн нэр томъёоны өөрчлөлтөөс өөр ямар өөрчлөлт ороогүй байгаа нь чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад зөвхөн ажлын байрны нэр төдий өөрчлөлтөөр чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан болон орон тоо нь хасагдаж, цөөрөөгүй ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Д.О-г шууд үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой, үүрэгтэй байсан нь нотлогдож байна. Төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхэд ажилласан хугацааны шалгуураас үл хамааран үүнээс илүүгээр үйл баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдал буюу Төрийн жинхэнэ албан хаагч /төрийн аудиторын/-ийн тангараг өргөсөн болон цалин хөлс, холбогдох татвар шимтгэлийг төрөөс төлж байгаа үйл баримтаар тогтоогдож байгааг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ орхигдуулсан гэж үзэж маргаж байна.

8. Мөн дурдахгүй өнгөрч болохгүй үйл баримт тогтоогдож байгаа нь дээрхтэй адил Д.О болон бусад халагдсан, чөлөөлөгдсөн ажилтнуудын орон тоонд шинээр ажилд авсан хүмүүс нь нөгөө гол шалгуур болгосон төрийн албанд 5 жил ажилласан шалгуурыг хангаагүй болохыг нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон үйл баримт болох хувийн хэвшлээс өөр газарт ажиллаж байгаагүй этгээдүүд гүйцэтгэх, удирдах албан тушаалд томилогдсон баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүхийн энэ шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хөдөлмөрлөх эрхнйн хувьд ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж шууд үзэхэд хүргэж байна. Тэгээд ч шүүх нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримт, нотлох баримтуудаар хөндлөнгийн дүгнэлт гаргадаг болохоос бус захиргааны хууль бус актыг зөвтгөн тайлбарлаж шийдвэрлэх хуульзүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017.07.16-ны Б/238 дугаар тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэсэн боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн энэ тушаалдаа холбогдох хуулийн заалтыг зөв хэрэглээгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтууд болох төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах баталгааг хангасан заалтыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгон заасан нь уг тушаалд энэ заалтыг буруу хэрэглэсэн болохыг хангалттай нотолж байна гэж үзнэ.

9. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн 2019.01.14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.09-ний өдрийн 221/М2019/0260 дугаар магадлалд өөрчлөлт оруулж иргэн Д.О-ийн “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017.07.16-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргав. /Жич: давж заалдах шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй, биечлэн оролцуулалгүй гомдлыг хэлэлцсэн болохыг дурдав/ Гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Төрийн аудитын тухай хуулийг холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            11. Монгол Улсын Ерөнхий аудиторын (цаашид Ерөнхий аудитор гэх) 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар Төрий аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг тус тус баримтлан, “...ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй” гэх үндэслэлээр Гүйцэтгэлийн аудитын албаны шинжээчийн албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Д.О-г ажлаас чөлөөлсөн, хариуцагчаас “...Д.О нь анх томилогдохдоо хуульд заасан шаардлага хангаагүй, ... төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, ... шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй тул ажлаас чөлөөлсөн ... нь хууль зөрчөөгүй” гэж, нэхэмжлэгчээс “...төрийн албанд 5 жил ажилласан байх шаардлагыг хангасан, ... ажлаас чөлөөлсөн дээрх тушаал нь тэгш байдлын зарчим зөрчсөн, ялгаварлан гадуурхсан” гэх зэрэг үндэслэл дурдаж маргажээ.

12. Ерөнхий аудиторын 2017 оны А/59 дүгээр тушаалаар аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрыг өөрчлөн байгуулж, 2017 оны А/60 дугаар тушаалаар нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг, 2017 оны А/88 дугаар тушаалаар нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг тус тус шинэчлэн баталсан, үүний дагуу өмнө нь Ерөнхий аудиторын 2015 оны 318 дугаар тушаалаар батлагдсан Нийслэлийн аудитын газрын нийт 50 орон тоо 45 болж буурсан, Ерөнхий аудиторын 2017 оны 177 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авсан, мөн тушаалаар “албан хаагчдыг шинэ ажлын байранд томилохтой холбогдуулан ... сонсох ажиллагаа явуулж, тухайн ажлын байрны шинэчлэн батлагдсан ... тодорхойлолтод заасан шаардлага хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж, танилцуулахыг ... Сонгон шалгаруулалтын комисст даалгаж” шийдвэрлэсэн байна.

13. Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалт явуулсан тухай дүнг хэлэлцэж, Д.О нь Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар шинэчлэн баталсан нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан “... төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, ... мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй... байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн, хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч Д.О нь дээрх шаардлагуудыг хангаагүй болох нь тогтоогджээ.

14. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Д.Он Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Нийслэлийн аудитын газрын Тамгын хэлтсийн даргатай 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, Ерөнхий аудиторын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 367 дугаар “Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргүүлэх тухай” тушаал зэргээс үзвэл: нэхэмжлэгчийг “... 2011 оноос төрийн албанд ажилласан” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...2011 оны 06 сараас эхлэн ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 06 сард гарах хүртэл төрд нийт 6 жил ажилласан ... байтал ... төрийн албанд 5 жил ажиллаагүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй” гэх гомдол үндэслэлгүй.

15. Төрийн албаны тухай (2002) хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ... /тохиолдолд/ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар заасан, тухайн тохиолдолд,  Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан, тухайн албан тушаал эрхлэхэд  тавигдсан дээрх шаардлагыг хангахгүй байгаа Д.О-г энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тушаал Төрийн албаны тухай хуулийн дээрх заалттай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашигс онирхлыг хөндөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ... заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол мөн үндэслэлгүй байна.

16. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.О нь Нийслэлийн ерөнхий аудиторын 2013 оны Б/24 дүгээр тушаалаар “дотоод ажил, сургалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд нэг жилийн туршилтын хугацаагаар, төрийн жинхэнэ албанд анх томилогдсон, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/6-2 дугаар тушаалаар “гүйцэтгэлийн аудитын албаны шинжээч”-ийн албан тушаалд томилогдсон, төрийн жинхэнэ албанд анх томилогдохдоо Төрийн албаны тухай (2002) хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу, төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамрагдаагүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, түүнчлэн, “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх” журмын дагуу томилогдоогүй, талууд уг үйл баримттай маргаагүй байх тул нэхэмжлэгчийг “Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

17. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хөдөлмөрлөх эрхнйн хувьд ялгаварлан гадуурхсан ..., шүүх нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримт, нотлох баримтуудаар хөндлөнгийн дүгнэлт гаргадаг болохоос бус захиргааны хууль бус актыг зөвтгөн тайлбарлаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0260 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Д.О-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                 Д.МӨНХТУЯА