Ард Түмнээ Хайрлая Намыг улсын бүртгэлд бүртгэв

2015 оны 06 сарын 26 5874

“Ард Түмнээ Хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэв.

Дашрамд дурдахад “Ард түмнээ хайрлая” нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 24 дэх нам болж байна.