Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

2015 оны 01 сарын 14 6266

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот тушаалаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн хоёр, Захиргааны хэргийн танхимын шүүгчийн нэг, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн нэг, нийт 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

      Шүүгчид нэр дэвшигч нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаандwww.shuugch-songon.mnхаягт хандан бүртгүүлнэ.

      Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлнэ.

Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь хуульд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

-хууль зүйн дээд боловсролтой;
-мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
-Монгол улсын гучин таван нас хүрсэн иргэн;
-ял шийтгүүлж байгаагүй;
-шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;
-бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
-шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
-хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй /гэрчилгээ авсан өдрөөс хойш мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх/
-мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
-монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
-мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
-шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
-бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь дээрх болзол, шаардлагаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан;
-Өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;
-Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан байх.

Жич: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчээр сүүлийн зургаан жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын дарга, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг томилохыг хориглоно.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл дараах баримт бичгийг бүрдүүлэн, шүүгчийн сонгон шалгаруулалтын системийнwww.shuugch.songon.mn хаягаар бүртгэлийн хэсэгтхавсарган оруулна уу.

1.Өргөдөл /Хуудас тус бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна/;
2.Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;
3.Мэргэжлийн боловсролын дипломны хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;
4.Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;
5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;
6.Өөрийн намтар бүхий анкет /Төрийн албан хаагчийн анкетыг ЭНД дарж татаж авах/;
7.Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг ЭНД дарж татаж авах "Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ыг татаж авах/, /Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг татаж авах боломжтой/;
8.Байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, ам бүлийн болон эд хөрөнгийн байдал, бусдад хугацаа хэтэрсэн өр, зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл:
·Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт;
·Өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;
·Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг сүүлийн 30 хоног дотор гаргасан байх ба хуудас тус бүр дээр гарын үсэг зурж баталгаажуулна /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийн маягтыг ЭНД дарж татаж авах/;
9.Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт;
10. Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт /Нэр дэвшигч мэдээллийн хүснэгтийг үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд нэр дэвшигчийг үнэлж дүгнэхэд ашиглана/, /Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгтийгэнд дарж татаж авах боломжтой/;
11. Зөвшөөрлийн хуудаc /Зөвшөөрлийн хуудасны загварыг энд дарж татаж авах боломжтой/;
12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шүүх эрх мэдэл”, Улсын дээд шүүхийн "Монголын төр, эрх зүй”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хууль дээдлэх ёс”, Монгол улсын их сургуулийн "Эрх зүй” зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй 3 буюу түүнээс дээш өгүүлэл нийтлүүлсэн хэвлэлийн эх хувийг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ.

Жич: Улсын дээд шүүхийн шүүгчид бүртгүүлэхийг хүссэн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 09 цаг 00 минутаас 15 цаг 00 минутын хороонд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд явуулна. /Хураамж 10.000 ₮/

Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдох албан ёсны мэдээллийг 70008041, 327697 дугаарын утсаар тодруулна уу.