Зүй Ёс намыг бүртгэлээ

2019 оны 09 сарын 12 1145

Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Насанбилэг нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Зүй Ёс нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Зүй Ёс нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 35 дахь нам болж байгаа юм.