Сошл Либерал намыг бүртгэхээс татгалзав

2019 оны 09 сарын 12 282

Сошл Либерал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Лхагвасүрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.