Монгол Шинэчлэлт намыг бүртгэхээс татгалзлаа

2019 оны 01 сарын 30 877

Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  1 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.

Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.