Иргэний Зориг Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

2018 оны 03 сарын 05 1285

 Иргэний Зориг Ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэлэлцлээ.

Иргэний Зориг Ногоон намын Үндэсний хорооны 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байх тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.

Иргэний Зориг Ногоон нам нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон ба С.Оюуныг өөрийнх нь  хүсэлтээр намын даргаас чөлөөлжээ. Иргэний Зориг Ногоон намын даргаар Ц.Ганхуяг үлдсэн байна.