Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хойшиллоо

2017 оны 06 сарын 28 374

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг дахин хойшлууллаа.