“Эрх зүйн хөтөч” худалдах худалдан авах гэрээний асуудлыг хөндлөө

2017 оны 05 сарын 29 510

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний 19 цаг 30 минутаас тус телевизийн “Монголын мэдээ” сувгаар нэвтэрнэ.

Энэ удаагийн дугаарт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд оролцож, худалдах-худалдан авах гэрээ, үүн дотроо орон сууцны талбайн зөрүүтэй холбоотой асуудлаар ярилцлага өгсөн болно. Мөн энэ сэдвээр Xэвлэлийн хэлтсээс бэлдэж өгсөн зохиомж орсон.

Тус нэвтрүүлгийн давталт МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгаар 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагаас нэвтэрнэ.

Дашрамд дурдахад “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны дугаарт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар оролцож, гэр бүл, хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар ярилцлага өгсөн. Мөн хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хэлтсээс бэлтгэж өгсөн зохиомж орсон юм.

Та бүхэн нэвтрүүлгийг үзэж, санал бодлоо илэрхийлнэ үү.