Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудлын талаар хэлэлцэв

2017 оны 02 сарын 21 974

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг  2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалт  ярилцлагад Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр болон Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцсон байна. Энэ үеэр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн талаар болон цагдан хорих, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл болгон ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх,шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох асуудал зэргийн тухай ярилцаж, харилцан санал солилцжээ.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимтай танилцсан бөгөөд цаашид бүх шүүхийг ийм танхимтай болгох шаардлагатай байгаа талаар ярилцсан байна.