Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2017 оны 02 сарын 17 735

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нар тус шүүхэд ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ үйл ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн удирдлагууд ахмадууддаа гарын бэлгээ гардуулж,  XVII жарны гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, сайн сайхан явахын ерөөл бэлгийн сайхан үгээ хэлэлцсэн байна.