Ц.Зориг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарыг хүлээн авч уулзав

2016 оны 12 сарын 27 2027

      Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгчдийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсад орчин цагийн шүүх үүсгэн байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхий шүүгч гэсэн хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсонд нь тэдэнд баяр хүргээд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох үйлсэд нь амжилт хүсэв.

Мөн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Дээд шүүхээс эрхлэн гаргасан “Монголын шүүх” 3 боть номыг Ерөнхий шүүгч нарт гардуулан өглөө.