“Үнэн ба зөв нам”-ыг бүртгэхээс татгалзав

2016 оны 12 сарын 21 1887

“Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Отгонбаатар нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.