“Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-ын дүрэм болон даргын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

2016 оны 11 сарын 22 996

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн аж.