Н.Гомбосүрэн нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

2016 оны 10 сарын 12 860

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт  анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жил 10 хоног хорих ял оногдуулсныг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.