Ардчилсан намын даргаар З.Энхболдыг бүртгэлээ

2015 оны 06 сарын 26 2270

Улсын Дээд шүүх Ардчилсан намаас ирүүлсэн З.Энхболдыг тус намын даргаар сонгогдсоныг бүртгүүлэх хүсэлтийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 44 дүгээр хурлаас З.Энхболдыг тус намын даргаар сонгосон аж.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.