Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2015 оны 06 сарын 19 2361

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтны Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болов.

Дотоод ажил хариуцсан шинжээч С.Дархантөгс, шүүгчийн туслах - шинжээч Д.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал, С.Баяртуяа, Т.Өлзийтүвшин нар төрийн албанд үнэнч шударгаар ажиллахаа андгайлан төрийн далбаандаа мэхийн тангараг өргөлөө.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв тэдэнд хариуцлагатай ажиллахыг хүсээд эрүүл энхийг хүсэн ерөөв. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвлөх Н.Дагва Дээд шүүх хэмээх том айлын босгыг алхан төрийн албанд ажиллах болсон нь эдгээр залуусын хувьд нэр төрийн хэрэг болохыг онцлоод ажлын амжилт хүслээ.