Хэрэг хүлээн авах, хуваарилах, хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журмыг баталлаа

2021 оны 11 сарын 18 806

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болов.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүх хуралдааны даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг хэлэлцэн баталлаа. Дээрх журам албажин гармагц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй байршуулна.  

Мөн Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэгжилтийг судалж, санал гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Эрүүгийн хэргийн танхимаас шүүгч Б.Цогт, Иргэний хэргийн танхимаас шүүгч Х.Эрдэнэсувд, Захиргааны хэргийн танхимаас шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.