Үндэсний чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна

2021 оны 10 сарын 15 397

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй  шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна.

“Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал” салбар хэлэлцүүлгийн модератороор Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, панелистаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө” салбар хэлэлцүүлгийн панелистаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга хариуцлага” салбар хэлэлцүүлгийн панелистаар Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар тус тус оролцож байна.

Салбар хэлэлцүүлэг тус бүрээс санал дүгнэлт гаргаж, чуулганы нийт оролцогчдод танилцуулах бөгөөд Үндэсний чуулганаас зөвлөмж гаргана.