Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн “Сургалтын төвийн дарга”, “Судалгааны төвийн дарга” ажлын байранд материалаа ирүүлэхийг урьж байна

2021 оны 08 сарын 30 1115

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн байгуулагдаад байна. Хүрээлэнгийн Сургалтын төвийн дарга, Судалгааны төвийн даргын албан тушаалд ажиллах хүсэлтэй,  эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай эрх зүйчдийг материалаа цахимаар ирүүлэхийг урьж байна.

1. Ажлын байр: “Сургалтын төвийн дарга”

  • Үндсэн ажил үүрэг: Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын төвийн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, өдөр тутмын ажлыг хянах, зохион байгуулах.

2. Ажлын байр: “Судалгааны төвийн дарга”

  • Үндсэн ажил үүрэг: Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Судалгааны төвийн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, өдөр тутмын ажлыг хянах, зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

  • Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Магистрын зэрэгтэй;
  • Эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай;
  • Эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;
  • Бусдын үзэл бодол, академик эрх чөлөөг хүндэтгэх соёл төлөвшилтэй, асуудлыг олон талаас авч үзэх, харьцуулан дүгнэж шийдэл гаргах хандлагатай;
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай.

Бүрдүүлэх, цахимаар ирүүлэх материал: 

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл (эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах сонирхол, бусдын үзэл бодол, академик эрх чөлөөг хүндэтгэх соёл төлөвшилтэй, асуудлыг олон талаас авч үзэх, харьцуулан дүгнэж шийдэл гаргах хандлагатай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай талаар танилцуулга-мэдээллийг мөн тусгах);

2. Эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатайг харуулах мэдээлэл (тухайлбал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын болон хэлэлцүүлсэн илтгэлийн жагсаалт, сургалт заасан хичээл, сэдвийн жагсаалт, зохион байгуулсан сургалтын жагсаалт гэх мэт);

3. Төрийн албан хаагчийн анкет;

4. Дипломын хуулбар

 

Бүртгэл: Материалыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл   nandinbolor@jtrii.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 261823, 99239069

 

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн