Иргэний эрх зүйн сургалт зохион байгуулав

2014 оны 05 сарын 26 2381

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас иргэний эрх зүйн үргэлжилсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Ээлжит сургалт 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж, орон нутгийн шүүхийн иргэний хэрэг шийдвэрлэдэг 100 шүүгчид хамрагджээ.

Сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, анхаарах зарим асуудал” сэдвээр хичээл заасан байна.

G_0747