“Эрх зүйн хөтөч” хөдөлмөрийн маргааны асуудлаар нэвтэрнэ

2015 оны 01 сарын 21 2173

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 20 минутаас тус телевизээр нэвтэрнэ.

Энэ удаагийн дугаарт хөдөлмөрийн маргааны асуудлыг хөндсөн бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Э.Золзаяа оролцож, ярилцлага өгсөн болно. Мөн уг сэдвээр бэлдсэн зохиомж орсон.

Та бүхэн нэвтрүүлгийг үзэж, санал бодлоо илэрхийлнэ үү.