Хуульчийн гэрчилгээ гардууллаа

2015 оны 01 сарын 23 2290

Монголын Хуульчдын холбооны гишүүн шүүгч, ажилтнуудад хуульчийн шинэчилсэн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр болов.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу тус хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хуульчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан нийт 4771 хүн бүртгэлд хамрагдан шинэчилсэн гэрчилгээ авахаар болсон аж.

Дээд шүүхийн шүүгч, ажилтнуудад хуульчийн шинэчилсэн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монголын Хуульдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, тус холбооны Тамгын газрын дарга Н.Энх-Амгалан нар оролцож, холбооноос зохион байгуулсан үйл ажиллагааны талаар зарим мэдээллийг өгч, сонирхсон асуултад нь хариулсан юм.