Улсын Дээд шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд зарлах уралдааны удирдамж

2015 оны 01 сарын 27 1832

Нэг: Ерөнхийзүйл
1.1.Сэдэв: Шүүх ба хүний эрх
1.2.Агуулга: Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхээс хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээсэн, хамгаалсан байдлыг энгийн, ойлгомжтой, тод томруун дүрслэн харуулах, шүүх хүний эрхийн баталгаа болох талаар дүгнэлт, бодомж бүхий агуулгатай байх.
1.3. Зорилго: Шүүхээс хүний эрхийг нөхөн сэргээх, хамгаалж буй үйл ажиллагааг сурталчлах, шүүн таслах ажиллагааны талаар бодит ойлголтыг олон нийтэд хүргэх

Хоёр: Уралдааныхугацаа:
Сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг 2014 оны 11 дүгээр сарын 1-нээс 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зарлажбайна.

Гурав.Бүтээлдтавигдахшаардлага:
3.1.Тухайн материал уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн буюу шүүхээс хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй үйл ажиллагааны талаар тодорхой тусгасан байх.
3.2. Сэтгүүлзүйн бичлэгийн шаардлагыг хангасан байх.
3.3. Үнэнзөв, бодит мэдээллийг тусгасан байх.
3.4. Хуулийн үг хэллэг, ·шүүхийн процесс үйл ажиллагааны талаарх үг хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх.
3.5. Уралдааны хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийтлүүлж, нэвтрүүлсэн байх.
3.6. Улс төрийн шинжтэй, гүтгэлэг, доромжлол болон нийтийн ёс зүйн эсрэг чиглээгүй, түүнийг уриалаагүй байх. /Сонгуулийн өмнөх жил таарахыг анхаарах/
Тусгайлсан шаардлага: Сонин болон сайтын бичлэгийн тухайд нийтлэл, ярилцлага, сурвалжлага,тэмдэглэл,· эсээ аль ч төрлөөр бичигдсэн, сонины тал нүүрээс багагүй хэмжээтэй байх. Эсвэл тухайн сэдвийн дагуу бичигдсэн 5 мэдээг нэг материалд оруулан тооцож болно.
-Телевиз, радиогийн нэвтрүүлгийнтухайд 20-оос дээш минутын бие даасан нэвтрүүлэг байх, мөн тухайн сэдвийн дагуу нэвтрүүлсэн 5 мэдээ, тодруулгыг нэг материалд оруулан тооцож болно.

Дөрөв .Бүтээлийг хүлээн авах
4.1.Уралдаанд оролцуулах материалыг 2015 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд· Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс / Улсын Дээд шүүхийн 2-байр, өрөө 401, 404/-т хүлээн авна.4.2. Сонины материалыг нийтэлсэн эхээр нь тухайн өдрийн сонины дугаартай авчрах;4.3. Сайтын материалыг огноо, линк зэрэгтэй нь сайтаас татан хавсаргасан байх.4.4. Tелевиз, радиогийн нэвтрүүлгийг хальсанд хуулан авчирч өгөх, зарлагдсан болон гарсан талаарх баримт хавсаргах;
Тав: Шагнал
Бүтээлийг телевиз, радиогийн буюу сонин, сайтын гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр эхний 3 байрт шагнал олгоно.
Шагналын нийт сан- 7.600.000 төгрөгбайна.
1 дүгээр байр – 1.500.000 төгрөг, батламж
2 дугаар байр– 1.300.000 төгрөг, батламж
3 дугаар байр – 1.000.000 төгрөг, батламж
Уралдааны талаар тодруулах зүйл байвал Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн 262784 дугаарын утсаар лавлана уу.