“Эрх зүйн хөтөч” гэр бүлийн маргааны сэдвийг хөндөнө

2015 оны 01 сарын 28 2420

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 10 минутаас тус телевизээр нэвтэрнэ.

Энэ удаагийн дугаарт гэр бүлийн маргааны асуудлыг хөндсөн бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Т.Энхжаргал оролцож, ярилцлага өгсөн болно. Мөн уг сэдвээр бэлдсэн зохиомж орсон. .

Та бүхэн нэвтрүүлгийг үзэж, санал бодлоо илэрхийлнэ үү.