Монголын Нэг Хүний намыг бүртгэхээс татгалзав

2015 оны 01 сарын 30 1865

“Монголын Нэг Хүний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Н.Эрдэнэцэцэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 1 дүгээр  сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар намын гишүүдийн тоо 801-ээс доошгүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.