Ардчилал шинэчлэлийн намыг бүртгэлээ

2020 оны 02 сарын 21 1181

Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Ардчилал шинэчлэлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 36 дахь нам болж байгаа юм.