“Монголын Хүний Төлөө Нам”-ыг бүртгэхээс татгалзав

2015 оны 03 сарын 13 2799

“Монголын Хүний Төлөө Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт дутуу, улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй байсан тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрэн ирүүлж, зарим зөрчлөө залруулсан тохиолдолд  бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

Мөн Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон Намын хүсэлтийг хэлэлцээд уг намын дүрэмдээ оруулсан өөрчлөлтүүд нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж, намын дүрмийн дээрх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэлээ.