Ш.Батхүү гомдлоосоо татгалзсанаар Дээд шүүх хэргийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэл бүрдсэнгүй

2019 оны 10 сарын 07 831

Улсын Дээд шүүхэд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь гомдол гаргаж,  2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан болно.

Гэтэл яллагдагч Ш.Батхүү нь  2019 оны 10 дугаар сарын 4-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа.