Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг бүртгэхээс татгалзав

2019 оны 09 сарын 24 1053

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Баяраа  нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.