Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

2019 оны 06 сарын 17 413

Зон олны намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцлээ.

Зон олны намын 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хууль зөрчөөгүй хэмээн үзэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв.