Бүгд Найрамдах намын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгэв

2019 оны 03 сарын 29 1675

Бүгд Найрамдах намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцлээ.

Бүгд Найрамдах намын 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын өөрчлөлтийг бүртгэв.