Ардчилсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ

2019 оны 01 сарын 07 578

Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их  хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв.