Ц.Амарсайхан “Шударга ёсны элч”, Ж.Тэгшдэлгэр “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа

2018 оны 06 сарын 14 658

Улсын Дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайханыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдгээр шагнажээ.

Ц.Амарсайхан нь шүүхэд нийт 32 жил ажилласнаас бүх шатны шүүхэд шүүгчээр 31, үүнээс Улсын Дээд шүүхийн шүүгчээр 19 жил ажиллаж байгаа, шүүн таслах ажиллагааны болон сургалт, эрдэм шинжилгээний ажлын онол-практикийн өргөн мэдлэг, туршлагатай шүүгчдийн нэг юм.

Мөн шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Архивын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Ж.Тэгшдэлгэр нь Улсын Дээд шүүхэд тасралтгүй 38 жилийн турш идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа, архив бичиг хэргийн чиглэлээр мэргэшсэн, шүүхийн захиргааны ажлын туршлагатай ажилтнуудын нэг билээ.