Эх орон намын даргаар Б.Эрдэнэбатыг бүртгэлээ

2017 оны 12 сарын 04 377

Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12  дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

Эх орон намын Бага чуулганы хурлын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Б.Эрдэнэбатыг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.