Б.Ганзориг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

2015 оны 05 сарын 15 2035

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  “Нийслэл өргөө” ХК-ийн гэх тодотголтой Б.Ганзориг, С.Хавал нарын 11 хүнд холбогдох хэргийг ялтнууд, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Б.Ганзоригт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэж тооцон ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тус хэвээр үлдээж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Мөн Б.Сьезхан, Б.Ермурат, А.Амирбек, Б.Жандаурен, Х.Хизатбек нарт Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 болгон өөрчилж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.