МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

2017 оны 12 сарын 04 307

Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.