Дээд шүүхийн эмэгтэй баг алт, мөнгөн медаль хүртлээ

2017 оны 11 сарын 27 1677

Хуулийн төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилжин явах цомын төлөөх “Спортын их наадам-2017" тэмцээнд Улсын Дээд шүүхийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Тэмцээний гар бөмбөгийн төрөлд Улсын Дээд шүүхийн эмэгтэй баг түрүүлж, алтан медаль авсан бол сагсан бөмбөгийн төрөлд аман хүзүүдэж, мөнгөн медаль хүртэв.

Мөн ширээний теннисний төрөлд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Г.Гантогтох хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн шатар, ширээний теннис, боулинг, сагс болон гар бөмбөг гэсэн 5 төрлөөр 2017 оны 11-р сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд  УИХ-ын Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг 10 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдсөн байна.  

Ирэх жилийн тэмцээнийг нийлбэр оноогоор тэргүүлсэн Монголын Өмгөөлөгчдийн холбоо зохион байгуулахаар болжээ

.