Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд хөл бөмбөгийн анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа

2017 оны 05 сарын 30 957

      Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд хөл бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.

      Тэмцээнд  Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын Ерөнхий газар, Монголын Хуульчдынн холбоо зэрэг нийт 12 багийн 160 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсоноос Улсын Дээд шүүхийн баг, тамирчид 3 дугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд боллоо.