Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2012 оны 11 сарын 13 1807

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа манай улсад айлчлал хийж буй ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Гадаад хамтын ажиллагааны хүрээлэнгийн дарга Кристиан Иохан Хеггенер тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун нар байлцав.

DSC04935

Уулзалтын үеэр  хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх, Ханнс Зайделийн сангаас уламжлал болгон явуулдаг эрүү, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн гадаад, дотоод сургалтыг үргэлжлүүлэн явуулах, Захиргааны үйл ажиллагааны журмын тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.