Дээд шүүхийн шүүгчийн туслахууд ур чадварын уралдаанд амжилттай оролцлоо

2017 оны 05 сарын 15 823

Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран зохион байгуулсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан”-ы нэгдүгээр үе шатанд Улаанбаатар хотын бүх шатны шүүхийн захиргааны 56 ажилтан өрсөлджээ.

Уг уралдааны Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслахын төрөлд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах-шинжээч Б.Наранжаргал тэргүүн байрт, Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахын төрөлд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах-шинжээч И.Бямбасүрэн дэд байрт тус тус шалгарсан байна. Уралдаанд оролцогчдыг эссэ бичлэг, сорилын шалгалт, центавр, бодлого болон албан хэрэг хөтлөлт, үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан дүгнэсэн аж.  

"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан” хоёр үе шаттай бөгөөд бүсээс шалгарсан ажилтнууд нэгдсэн шалгаруулалтад өрсөлдөх эрхийг авч байгаа юм.