Улсын Дээд шүүхийн санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд “ИТГЭЛ” үзүүллээ.

2017 оны 02 сарын 03 771

2017 онд Монгол Улсын хэмжээнд Төсвийн Ерөнхийлөн захирагч 30, Төсвийн шууд захирагч 148, Төсөл хөтөлбөр, сангийн 27 байгууллага болон тэдгээрийн нийт  2733 санхүүгийн тайланг Үндэсний Аудитын газар хүлээн авч хянан, дүгнэхээс 2 байгууллагад буюу Улсын Дээд шүүхийн санхүүгийн тайланд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг бүрэн хангасан, Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу “Улсын Дээд шүүхийн 2016 оны санхүүгийн тайлан”-д “ЗӨРЧИЛГҮЙ” санал дүгнэлт урьдчилан өгч “ИТГЭЛ” үзүүллээ.

Түүнчлэн 2013-2015 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” санал, дүгнэлт авсан, өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн, тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ороогүй, гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нь тогтвор суурьшилтай ажилласан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт сайн, стандартад нийцсэн байсан зэрэг “ИТГЭЛ” үзүүлэх гол үндэслэлийг баримтлан ийнхүү дүгнэлт өгчээ.